1. Бодлогын хүрээнд зохицуулах асуудлууд
- Энэхүү бодлогоор Мэдлэгтэн аппликейшний Хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, хадгалах, боловсруулах, ашиглахтай холбоотой асуудлуудыг зохицуулна.
2. Дараах мэдээллүүдийг Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тооцно
- Мэдлэгтэн аппликейшнд бүртгүүлэх үед оруулсан нэр, нас, хүйс, нууц үг, цахим шуудангийн хаяг;
- “Facebook” болон “Gmail”-ээр бүртгүүлсэн тохиолдолд, Хэрэглэгч тэдгээрт нийтэд нээлттэйгээр тохируулсан хувийн мэдээлэл;
- Мэдлэгтэн аппликейшнд төлсөн төлбөрийн мэдээлэл;
- Аппликейшн дээр хийгдсэн үйлдлүүд (үзсэн контентын төрөл гэх мэт);
- Контент болон курсийн шалгалтуудын (түвшин тогтоох, явцын шалгалт гэх мэт) дүн.
3. Мэдлэгтэн аппликейшн дараах зорилгуудаас бусдаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй
- Үйлчилгээгээ сайжруулах буюу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх;
- Контентын агуулга, төрлийг баяжуулах;
- Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;
- Дээрх зорилгуудын хүрээнд статисик, судалгаа боловсруулах.
4. Бид дараах нөхцөлүүдээс бусдаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй
- Хэрэв Хэрэглэгч 18 хүртэлх насны хүүхэд бол аппликейшний “parental control” хэсгээр дамжуулан, тухайн Хэрэглэгчийн сонгон үзэж буй контент эсвэл курсийн явц, шалгалтын дүнгийн мэдээлэлтэй асран хамгаалагч нь танилцах хүсэлтэй тохиолдолд түүнд дамжуулна.
5. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах болон устгах
- Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болох Мэдлэгтэн аппликейшний “Amazon EC2” дээрх серверт хадгалагдана.
- Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг аппликейшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.
- Хэрэглэгч өөрийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
- Хэрэглэгч аппликейшны "Миний" цэс дээр дотор байрлах "Хэрэглэгчийн бүртгэл устгах" товчлуур дээр дарж өөрийн сошиал хаягын мэдээлэл, банкны гүйлгээний мэдээлэл болон бусад мэдээллүүд нь өгөгдлийн сангаас бүрэн устгагдах болно.
- Хэрэв хэрэглэгчийн бүртгэлийг устгасан тохиолдолд аппликейшнд дахин бүртгэл үүсгэх тохиолдолд өмнөх мэдээлэл дахин сэргэхгүй.
6. Нууцлалын бодлогын шинэчлэлт
- Бид цаашдын шинэчлэл, нөхцөл байдлаас хамаарч нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлөө өөрчилж, сайжруулж болох ба ингэсэн тохиолдолд тухай бүрд нь өөрийн аппликейшнаар дамжуулж мэдэгдэнэ...